Элэг нэгтнээ хайрладаггүй Путин хэзээ ч Монголчуудыг дүүгээ гэж бодохгүй гэв

152

Путины дэглэмийн золиос А.Навальный гэгээн дурсгалыг хүндэтгэж, No War хөдөлгөөнийхөн ОХУ-ын ЭСЯ-ы өмнө цэцэг өргөлөө.

Энэ үеэр тус хөдөлгөөний зүтгэлтэн Б.Цацрал: "Өчигдөр Путины дарангуйллын дэглэмийн эсэргүүцэгч А.Навальный шоронд хоригдож байхдаа амь насаа алдлаа. Тэрээр: "Хэрэв шоронд амь үрэгдсэн тохиолдолд иргэддээ хандан "Хэзээ ч бүү бууж өг! Иргэд эвлэлдэн нэгдэж чадвал асар их хүч бий. Энэ хүчийг сэхээрээгүй учраас л ямар нэг зүйл хийхгүй байгаа юм..." гэж хэлсэн үгээ үлдээгээд энэ орчлонгоос харамсалтайгаар одлоо. Бид энэ үйл явдалд гашуудахын сацуу хамгийн гол нь Монголчууд маань сургамж аваасай гэж үзэж байна. Дарангуйлал нэг л өдөр ирдэггүй. Аажим аажмаар ирсээр сүүлдээ амийг нь барьж, сошиалдаа юу бичихийг нь хорьдог, мөрдөн мөшгидөг, шоронд хорьдог болдог. ОХУ-д өрнөж буй дарангуйллын үйл явц Монголд ч мөн маш олон жил өрнөж байгаа. Украинд ч олон жил явагдаж байсан, тэр бүү хэл нэг л өдөр түрэмгий дайн хийсэн.

Гоё сайхан үгээр пиар хийгээд амьдрал сайхан болдоггүй гэдгийг бид сүүлийн 8 жил харлаа. Олон улсын бүхий л үзүүлэлтээр Монгол Улс уруудан доройтож яваа.

Хэрэв үзэл санаа, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэхгүй бол түүнийг боомилох шиг амархан зүйл байхгүй. Өнөөдөр л бид дуу хоолойгоо нэгтгэхгүй бол маргааш оройтно. Монголчууд ирээдүй сайн сайхан байг гэж зөгнөх дуртай. Гэхдээ өнөөдөр үгүй бол маргааш гэж байхгүй. Дарангуйлал ямар аймшигтай вэ? гэдгийг ОХУ-ын маш олон үйлдэл харуулж байна. ОХУ Монгол Улсад ямар их нөлөөтэй вэ? гэдгийг шинэ жилийн баярын өмнө цахилгаан, бензин хязгаарлаж байгаагаас харж болно. Ийм үед нийлүүлэгчээ өөрчилдөг болохоос Оросуудад яаж таалагдах вэ? гэж ярьж болохгүй. Ийм эрх чөлөө гэж байхгүй, Монголчуудаа. Үүнийг дарангуйлал гэдэг юм. Одоо үүнийг ойлгож, шийдлээ олохгүй бол маргааш гэж байхгүй. ОХУ Монголтой Сайн хөрш, ах дүү биш. Өөрийнхөө элэгт нэгтнүүдээ, эх орон нэгтнүүдээ хайрлахгүй байгаа Путин яагаад Монголчуудыг хайрлана, яагаад Монголчууд дүү нь гэж бодоод байгаа юм бэ?" гэв.

Н.Отгон
https://sonin.mn/newsDetail/1511
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn