Эрээнээс орж ирж байгаа хуурамч архинд хордохоос сэрэмжлүүлэв

259

Гаалийн байгууллагын агуулахад хураагдсан хуурамч архи, согтууруулах ундаагаар дүүрч байгааг иргэдэд анхааруулж байна. Тодруулбал, Эрээнээс их хэмжээний дуураймал савлагаатай архи, виски ихээр орж байгаа аж.
Иймд хуурамч архи, вискинд хордохоос сэрэмжлүүллээ.
Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэх оролдлого хийж байгаа бөгөөд гарал үүсэл тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байх нь зүйтэй.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор нэмэгддэг нэг төрлийн худалдаа бол хуурамч архи, виски. Тиймээс гадаадын нэршилтэй бүтээгдэхүүн авахдаа сав баглааны гоё чамин байдал, хямд үнээс гадна хаяг, шошго үйлдвэрлэгдсэн газар, он, сар, өдөр, лац зэргийг сайтар шалгах хэрэгтэй гэв. Гаалийн зөрчилд холбогдсон иргэдэд торгууль ногдуулж, бүтээгдэхүүнийг хурааж байгаа гэлээ.
Гаалийн байгууллагад хураагдсан архи, вискиг нэгтгэж байгаад устгалд оруулах юм байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш нийт 500 гаруй гарал үүсэл нь тодорхойгүй архийг гаалийн байгууллага хураажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn