Дэлбэрэлтийн улмаас 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн нас баржээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын улмаас ГССҮТ-д 90-95 хувийн түлэгдэлтэй эмчлүүлж байсан иргэн Б өнөөдөр 10:30 цагт нас баржээ. Мөн дөрвөн хүний биеийн байдал хүнд, Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан нэг иргэн эмнэлгээс гарсан. Гурван хүний биеийн байдал тогтвортой, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан хоёр хүн эмнэлгээс гарсан, нэг хүний биеийн байдал тогтвортой байгаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан нэг хүн эмнэлгээс гарч, тус эмнэлэгт эмчлүүлж байгаа найман хүний биеийн байдал тогтвортой байгаа аж.