Х.Нямбаатар: Улаанбаатар хот 42 дүүрэгтэй болно

294


Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. 
Тэрбээр "Улаанбаатар хотын есөн дүүргийн хэмжээнд 204 хороо байгаа. Энэхүү засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинэчилсэн тохиолдолд нийт хорооны 213 Засаг дарга түүний ажлын албыг татан буулгана. Ингэснээр 42 дүүргийг байгуулах боломжтой. Одоогийн хороо гэх нэгж нь эрх мэдэлгүй, татвар төвлөрүүлдэггүй. 
Сүүлийн жилүүдэд цахим үйлчилгээ нэвтэрсэнтэй холбоотойгоор зарим төвийн дүүргүүдийн иргэд хороодоор үйлчлүүлэх нь бага болсон. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр оновчгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг санхүүжүүлэхгүй. 
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалтын компани, Захирагчийн ажлын албыг тухайн дүүргүүдэд шилжүүлнэ. Нохой муур устгах ажил хүртэл нийслэлийн захирагчийн ажлын албанд харьяалагдаж байна.
Ерөнхий сайд нийслэлийн засаг захиргааны шинэчлэлтэй холбоотой Улаанбаатар хотын иргэдтэй удахгүй уулзаж санал солилцоно.
42 Sub District буюу нэгж гэж нэрлээд байгаа. 42 дүүрэг нь өөрсдийн гэсэн нийгэм соёл, хот нийтийн аж ахуйн үйлчилгээнүүдийг үзүүлье. Одоо зургаан тусдаа байгаа өрхийн эмнэлгүүдийг нэг, хоёрдугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг болговол эрүүл мэндийн даатгалын сангаар өөр өөрийгөө санхүүжүүлээд явах чадавх нь бүрдэнэ.
Тэгэхгүй бол зарим өрхийн эмнэлэг 10 мянга хүрэхгүй хүн ам дээр 20 гаруй орон тоогоор цалинжих гэхээр санхүүжилт нь хүрдэггүй. Жишээлбэл Таван шар дүүрэг нь дундаа нэг эмнэлэгтэй, тэр нь нэг болон хоёрдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлчихдэг байя. Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь дүүргүүдийн дундын гуравдугаар шатлалын үйлчилгээгээ үзүүлдэг байх юм. 
Нэршлийг яаж ч өөрчилж болно. Ойр хавьд байгаа байршлаараа нэгдэж төрийн үйлчилгээг авна. Олон төрлийн албан хаагчийн орон тоог цомхотгож хэмнэлт явуулах, хамгийн гол нь өөрөө тодорхой төрлийн татвараа хурааж тэр хавийнхаа иргэдийн хог шороог цэвэрлэж, амьдрах хэв маягийг хангахын төлөө ажилладаг эрх мэдэлтэй засаг захиргааны нутаг дэвсгэрийг байгуулах агуулгатай" хэмээн ярилаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn