Мал аж ахуйн, шинжлэх ухаан, техник мэргэжлийн хамтын ажиллагаагаа сайжруулав

158
Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ы Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мал аж ахуйн судалгааны газар Монгол Улстай харилцаа хамтын ажиллагаагаа чангатгаж, Монгол Улсын холбогдох байгууллага болон аж ахуйн нэгжтэй нутгийн малын удмын нөөц баялгийг хамгаалан ашиглах, махны чиглэлийн хонь, үхэр тэжээх мэргэжлийн үлгэр жишээч мэргэжилтэн хүмүүжүүлэх зэрэг талд хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний солилцоо өрнүүлэхийн зэрэгцээ “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан техник мэргэжлийн инновацын төлөвлөөг гүнзгий ахиулж, шинжлэх ухааны судалгааны ажлыг олон улсын стандартад хүртэл дэвшүүлж, хүнд асуудлыг хамтдаа шийдвэрлэн амжилт туршлагаа солилцож байна.

Өөртөө Засах Орны Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мал аж ахуйн судалгааны газрын гэрийн тэжээвэр амьтны үржүүлгийн системийн шинжлэх ухаан техник мэргэжлийн инновацын баг 2005 оноос эхлэн Монгол Улстай солилцоо өрнүүлжээ. Ялангуяа сүүлийн жилүүдэд Монгол Улсын Мал аж ахуй тариалангийн шинжлэх ухааны хүрээлэн, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн төв, Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Ариунхур компани зэрэгтэй аж ахуйн солилцоо хамтын ажиллагаагаа ахиулж, Хятад улсын судлан нээх төлөвлөөний төсөл, Гадаад улсын тусгай мэргэжилтний товчооны төсөл, ӨЗО-ы Гадаад улсын тусгай мэргэжилтний товчооны төсөл, Хятад улсын шинжлэх ухаан техник мэргэжлийн солилцооны төвийн гадаадын шилдэг залуус Хятад улсад ажиллах зэрэг төслийг дэмжин ажиллав.

Олон жилийн хамтын ажиллагааны явцад ӨЗО-ы Тариалан мал аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мал аж ахуйн судалгааны газрын гэрийн тэжээвэр амьтны үржүүлгийн системийн шинжлэх ухаан техник мэргэжлийн инновацын баг Монгол Улсад олон удаа очиж судалгааны ажил хийж, адил хугацаанд ороо оруулах, гар хээлтүүлэг хийх, хөврөл шилжүүлэх зэргээр махны чиглэлийн хонийг өндөр үр ашигтайгаар үржүүлэх мэргэжлийг ашиглахын зэрэгцээ махны чиглэлийн хуцыг үржүүлж, монгол хонины орон нутгийн үүлдрийг цэвэршүүлэн сайжруулах, монгол хонийг эрлийзжүүлэх зэрэг ажлыг өрнүүлжээ. Мөн Монгол Улсын Малын генетик нөөцийн сантай хамтран монгол хонины хөврөлийг шилжүүлэн суулгах ажил өрнүүлж, мэргэжлийн чиглэл тогтоон, Монгол Улсын мэргэжлийн ажилчдад сургалт явуулжээ.

Монгол Улсад орон нутгийн үүлдрийн үлгэр жишээ суурин цэг байгуулан орон нутгийн үүлдрийн гол сүрэг байгуулахыг дурдаж, хөврөл шилжүүлэн суулгах мэргэжлийг ашиглан чанартай үүлдрийн хонины гол сүргийг өсгөж, орон нутгийн үүлдрийг хамгаалан ашигласан суурин дээр аж ахуйн эрлийзжүүлэлт хийж, монгол хонины үржлийн норм, махны гаралт зэрэг үйлдвэрлэлийн чадамжийг дээшлүүлэх зэрэг талд санал дэвшүүлсэн байна.

Зохиогч:
Гоо
Найруулагч:
ХаньХуншя
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn