Иргэдийг машинаар хөөж, сүрдүүлсэн Л.Чинбат “Алтанбулаг“ боомтоор ОХУ-ын хилийг давжээ
Цахим сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат морьтой иргэдийг өөрийн автомашинаар хөөж, дайрахыг оролдож буй дүрс бичлэг цацагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй.
Тэгвэл автомашинаар бусдыг хөөж, амь насанд нь халдахыг завдсан гэх асуудлаар шалгагдаж байсан Л.Чинбат уг асуудал гарсан өдрийн маргааш буюу энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт байрлах "Алтанбулаг" боомтоор ОХУ-ын хилийг давж явсан гэх мэдээлэл байна.