Хохирлоо төлсөн, зөрчил гаргаагүй 116 хоригдол суллагджээ

163


Прокурорын байгууллага өнгөрөгч тавдугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 477 удаа танилцаж, 71 шалгалт, 4 судалгаа хийлээ.
Дээрх хяналтын ажлын явцад холбогдох хууль, журмыг зөрчсөн, хангалтгүй хэрэгжүүлсэн 107 зөрчлийг илрүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 14 шаардлага бичиж хүргүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авав.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял солиулах, ялтны зорчих бүсийг өөрчлүүлэх талаар 185,  хоригдлыг хугацааны өмнө суллах талаар 193 санал тус тус ирүүлсэнийг прокурор хянаж, хуульд заасан шаардлага хангаагүй 93 саналыг буцаан, шаардлага хангасан бусад саналд дүгнэлт бичин шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тухайлбал, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй 15, нийтэд тустай ажил хийлгэх ялыг гүйцэтгээгүй 16, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс зайлсхийсэн 29 хүний ялыг хорих ялаар солиулж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн 116 хоригдлыг хугацааны өмнө сулласан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn