Барилгын материалын үнэ буурсан ч БАЙРНЫ ҮНЭ тэнгэрт хадав

185

Хил гааль нээгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод орон сууцны үнэ буурна гэх хүлээлт үүссэн ч эсрэгээрээ өссөн үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал ҮСХ-ноос танилцуулсан судалгаагаар 2023 оны 4 дүгээр сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн байна. Ийнхүү монголчууд БАЙРТАЙ болох мөрөөдлөөсөө бага багаар холдож байна гэхэд хилсдэхгүй.
Шинэ орон сууцны 1 метр/кв-ын үнэ нийслэл хотод 2.6-3.8 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа аж. 
Гэхдээ барилгын материалын үнэ буурч байхад орон сууцны үнэ өсөж байгаа нь анхаарал татна. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас энэ сард мэдээлэл хийхдээ барилгын гол материал арматурын дундаж үнэ 1тн нь 2.6 сая, цементийн үнэ 390 мянган төгрөг байгаа нь дунджаар 10-15 хувиар буурсан үзүүлэлт гэж танилцуулж байв. Үүгээр ч зогсохгүй барилгын дээврийн хөөс 85 мянгаас 65 мянга, дээврийн төмөр 13 мянгаас 9 мянган төгрөг болж буурчээ. Энэ нь тээврийн зардал буурсантай холбоотой.
Харамсалтай нь үнэ өссөн л бол эргэж буудаггүй зарчим барилгын салбар баримталж байна. 
 barilga.mn 
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байхад барилгын материалын үнэ буурсан нь САЙН МЭДЭЭ. Гэхдээ нийтэд сайн мэдээ гэхээсээ илүүтэй барилгын салбарын акулуудад л ашигтай байх шиг. Нэг ёсондоо гаргасан зардлаа хэд дахин нугалж ашиг олж байгаа барилгын компаниуд энэ цагт л АЛГАА ҮРЧИЖ сууна.
Харин барилгын салбарынхан “барилгын материалын үнэ буурсан нь орон сууцны үнэ буурахад төдийлөн нөлөөлдөггүй” гэх зэргээр логикгүй тайлбар хэлж байгаа нь ЭМЗЭГЛЭМЭЭР. Тэгсэн атлаа өнгөрсөн хугацаанд “тээвэр логистикийн асуудлаас үүдэж барилгын материалын үнэ нэмэгдсэн. Үүнээс шалтгаалж орон сууцны үнэ өсөж байна” гэх зэргээр олны амыг таглаж байснаа мартчихсан бололтой. 

https://erennews.mn/article/60036
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn