Ж.Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ

0


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын оролцоогүйгээр дефолтоос зайлсхийх боломжийг судалж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. “Би АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх нэмэлт, өөрчлөлтийг ашиглах боломжийг судалж байна” гэж тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Ж.Байдены хэлэхдээ, түүний зөвлөхүүд энэ аргыг хууль ёсны гэж үзэж байна гэжээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн дөрөв дэх хэсэг нь өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх үүрэгтэй Конгрессыг тойруулан улсын өртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг Ерөнхийлөгчид олгож, дефолт зарлахаас зайлсхийх боломжтой гэж зарим шинжээч үзэж байгаа аж. 

Ж.Байден мягмар гарагт Цагаан ордонд Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти /Калифорни муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/, Сенатын танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл /Кентакки муж улсаас сонгогдсон/ зэрэг Конгрессын удирдлагуудтай уулзжээ. Уулзалтын дараа Конгрессын гишүүд 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийг ашиглах Ерөнхийлөгчийн санааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.  

Одоогийн байдлаар 31.4 их наяд ам.долларт хүрээд буй Америкийн өрийн таазыг хууль тогтоогчид өсгөхгүй бол АНУ зургаадугаар сарын 1 гэхэд дефолт зарлахад хүрч болзошгүй гэж тус улсын Сангийн Жанет Йеллен тавдугаар сарын 7-нд Конгресст мэдэгдсэн. Харин Конгрессын Төлөөлөгчдийн танхимд олонх болж буй БНН-ын гишүүд төсвийн шинэчлэл хийхгүйгээр улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn