Жуулчид хүлээж авахад тулгамдсан асуудлуудыг шийдэхэд ₮15 тэрбум шаардлагатай

324


2023 онд “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Засгийн газраас жуулчдын тоог нэг саяд хүргэж, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум 200 сая ам.доллар буюу ДНБ-ий 11.5 хувьд, 2024 онд жуулчны тоог 1.6 саяд хүргэх зорилт тавин ажиллаж буй аж. Монгол Улс урд хөрш БНХАУ-тай 17, хойд хөрш ОХУ-тай 13 боомтоор хил нэвтэрдэг бөгөөд боомтын сэргэлтийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хийх судалгааны болон барилга байгууламжийн бэлтгэл ажил үргэлжилж байна гэсэн мэдээллийг засгаас өглөө. 
ОХУ-аас авах жуулчдын тоог энэ онд 250 мянга байхаар төлөвлөж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалаар “Welcome to Mongolia” арга хэмжээний нээлтийг тус улсаас эхлүүлээд байгаа аж. Гадаад орон руу чиглэсэн маркетинг дээр анхаарч зорилтот улс орон тус бүрээр цахим хандалт хийж эхэлсэн, одоогийн байдлаар 20 гаруй сая хандалт аваад байгаа талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. 
Жуулчид хүлээж авахад тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг аж.  Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд нийт 15 орчим тэрбум төгрөг шаардагдаж буй ажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn