Гаднын иргэний зурсан Өчүүхэн хүйтэн

63


Нарны 24 улирлын 23-р улирал болох Өчүүхэн хүйтэн энэ оны 01-р сарын 05-нд тохиосон. Өвлийн 5 дахь нарны улирал болно. Өчүүхэн хүйтний онцлог нь хүйтэн. Гэхдээ туйлдаа хүртэл хүйтэн биш байна. Учир нь дараа нь их хүйтэн ирэх болно. Улирaл бүр тодорхой хоол хүнстэй холбоотой бололтой. Өчүүхэн хүйтэнд Хятадын зарим хэсэгт наалдамхай будаа иддэг. Наалдамхай будаа амттай төдийгүй хүйтнээс сэргийлэн, ходоодыг дулаацуулах нөлөөтэй. Түүнээс гадна өвлийн мэлрэг цэцэг хүйтний улиралд цэцэглэдэг. Бага хүйтэнд цасан дундаас өвлийн мэлрэг цэцэг хайх сайхан үе байдаг. Миний зурагт Хятад охин, гадаадын хүүгийн хамт тогооноос шинэхэн гаргасан наалдамхай будаа иднэ. Ширээн дээрх цэцгийн саванд хэдэн ширхэг өвлийн мэлрэг цэцэг хийсэн байна. Та сайхан үнэрийг нь үнэртсэн үү?

 

Найруулагч:
Ц.Урантунгалаг
Эх сурвалж:
Солонго
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn