Хүүхдийн баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлнэ
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал өнөөдөр болж, коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул хөл хориог зургаадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасныг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.
Тэгвэл “Ковид-19” халдварт цар тахал гарсан энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталлаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм.
Түүнчлэн Хүүхдийн эрхийн хамгаалах олон улсын өдрийг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас олон арга хэмжээг зохион байгуулж буй.