Хөгжлийн банкны хэргийн 80 холбогдогчид яллах дүгнэлтийг танилцуулжээ

320


АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс улстөрч, улс төрд нөлөө бүхий этгээд, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан нийлсэн 80 гаруй хүний албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглан, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож, зээл олгосон үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, 80 хүнд холбогдох 463 хавтаст хэргийг 2022 оны аравдугаар сарын 25-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус прокурорын газраас 10 прокурор хэрэгт хяналт тавьж хоёр сар гаруй хугацаанд ажилласан байна. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд дээрх 80 холбогдогчид яллах дүгнэлтийг танилцуулж дуусчээ. Улмаар Хөгжлийн банкны хэргийг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд шилжүүлэх үйл явцыг эхлүүлсэн байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 1 (6986)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn