Ши Жиньпин: Хятад, Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд оруулна

335

Ши Жиньпин: Хятад, Америкийн харилцааны хөгжлийн зөв чиглэлийг олж, Хятад Америкийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд оруулна.
Орон нутгийн цагаар 11-р сарын 14-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд АНУ-ын ерөнхийлөгч Жосеф Байдентай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ “БНХАУ, АНУ харилцаж, дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл 50 гаруй жилийн нүүр үзэж, онож алдан, туршлага, сургамж аль алийг нь авлаа. Түүх бол хамгийн сайн сурах бичиг юм. Бид түүхээ дүгнэн ирээдүйгээ харах ёстой. Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдал хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхол болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй нийцэхгүй байна. Хятад, Америк гэх хоёр том гүрний удирдагчийн хувьд бид хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг удирдан чиглүүлж, хоёр орны харилцааг хөгжлийн зөв замд оруулан, Хятад, Америкийн харилцааг өөд нь татаж ахиулах ёстой. Улс төрчид улс орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхой болгоод зогсохгүй бусад улс орон, дэлхий нийттэй хэрхэн харилцах бэ гэдгээ ч сайн бодож шийдэх ёстой юм” гэлээ.
Ши Жиньпин дарга “Цаг үеийн өөрчлөлт урьд өмнө байгаагүйгээр хурдтай өрнөж, хүн төрөлхтний нийгэм урьд өмнө байгаагүй их сорилттой тулгарч, дэлхий ертөнц дөрвөн замын уулзвар дээр ирээд байна. Хаашаа явах бэ, яах бэ хэмээн бид санаа болж байна, дэлхий нийтээрээ ч санаа тавьж байна. Хятад, Америк хоёр тал харилцаагаа сайтар зохицуулна хэмээн олон улсын хамтын нийгэмлэг найдаж байна. Бидний өнөөдрийн уулзалтад дэлхий нийтээрээ анхаарал тавьж байна. Бид бусад улс орнуудтай хамтаар дэлхийн энх тайван, тогтвортой байдалд итгэл нэмж, хамтын хөгжилд түлхэц болох ёстой. Би эрхэм ерөнхийлөгч тантай Хятад, Америкийн харилцаан дахь стратегийн асуудал, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар чин сэтгэлээр санал бодлоо хуваалцахыг хүсэж байна. Бидний хамтын хүчин чармайлтаар Хятад, Америкийн харилцаа эрүүл тогтвортой хөгжлийн замдаа орж, хоёр улс түүнчлэн дэлхий нийтэд үр өгөөжөө өгөхийг хүсэн хүлээж байна” хэмээн онцлов.
Найруулагч:
Saraa
Эх сурвалж:
www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn