“DIVAS OF MONGOLIA” төслийн санал асуулга Монгол орон даяар эхэллээ

195



МУГЖ дуучин Э.Бүрнээбаяр” Амьдралаа би чамд хайртай”, МУГЖ дуучин Б.Сийлэгмаа “Хүн хүндээ хайртай”, МУГЖ дуучин С.Эрдэнэцэцэг “ Сэтгэлийн булаг”, МУГЖ Д.Энхзул “Хүний сайхан сэтгэл” МУГЖ дуучин Х.Болормаа” Нутаг амьтай аав”... Эдгээр дуунууд бидний сэтгэлд хоногшиж зүрхэнд үгүйллэгддэг.

Харин Дуучин МУГЖ Т.Баясгалан, МУСТА Г.Эрдэнэтунгалаг, МУСТА Э.Оюумаа, МУСТА Р.Дэлгэрмаа, МУСТА Б.Энхмэнд. Энэ дуучид хослон дуулж хорвоог уяраасан. Хайрыг, амьдралыг, аз жаргалыг, уйтайхан дурсамжийг сэдрээж сэтгэлд мөнхөрсөн.

Эдгээр бүсгүйчүүд Монголын нийтийн дуунд өөрсдийн хувь нэмрээ оруулан амьдралыг улам  өнгөлөг,уянгатай болгож чадсан гэдэгтэй маргах аргаггүй юм. Тэдний дараагийн үеийн уянгалаг хоолойтнууд хэн байх бол? Нийтийн дууны ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө ялгаран буй шилдэг таван бүсгүйд та өөрийн саналаа өгнө үү. Таны санал бидэнд хамгаас чухал.

“DIVAS OF MONGOLIA” төсөл тун удахгүй...

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn