Маргаашаас ихэнх нутгаар дулаарна

59


Цаг уур, орчны шинжилгээний газраас дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах талаар мэдээллээ.
Дөрөвдүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 6-11 метр, 3, 4-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дөрөвдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа аж. 
Тухайлбал,
-Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан,
-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан,
-Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn