Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана

298
 
"Тавантолгой төмөр зам” ХХК-ийн санаачилгаар "Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдах гэж байна. Бага хурлаар төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын ажиллагчид, инженер техникийн ажилтнууд, судлаач мэргэжилтнүүд олон улсын болон үндэсний төмөр замын хөгжлийн талаар шинэ мэдлэг, мэдээлэл, туршлага солилцох юм. Түүнчлэн судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх, салбарын судлаач, мэргэжилтнүүдийн түншлэлийг өргөжүүлэх, өнөөгийн тулгарч буй сорилт, боломжуудын талаарх санал санаачилга, ололт амжилтыг дүгнэж, сурталчилан таниулах зорилготой.
Илтгэлийг Төмөр замын бүтээн байгуулалт, тээврийн салбарын технологийн шинэчлэлт, инноваци, олон улсын хөгжлийн чиг хандлага, ногоон хөгжлийн асуудал; Төмөр замын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлууд; Нийгэм, эдийн засгийн хөгжилд төмөр замын салбарын үзүүлэх үр нөлөө, салбарын хөгжлийн эдийн засаг, удирдлагын асуудал зэрэг гурван үндсэн сэдвийн хүрээнд хүлээн авсан. Урьдчилан бүртгэлд хамрагдаж, шалгарсан илтгэгчид 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр болох салбар хуралдаанд илтгэлээ 15 минутад багтаан танилцуулах бөгөөд зохион байгуулагч талаас шалгаруулсан илтгэлүүдийг эмхтгэл болгон хэвлүүлэх ажлыг зохион байгуулна.
Бага хурлыг Эдийн засаг, хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, ШУТИС-ийн Механик, Тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Шихихутуг их сургууль зэрэг байгууллагууд дэмжин, хамтран ажиллаж байна.

 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn