2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийн алхам
2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан бүртгэлийн алхмыг танилцуулж байна.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2022 оноос өмнө ЕБС төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
- Шалгалтын хураамж төлөх төлбөрийн хэрэгсэл /Шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Qpay үйлчилгээг ашиглана. Хэрэв таны карт интернэт гүйлгээ хийх эрхгүй бол харилцагч банк болон өөрт ойр АТМ-д хандаж E-pin код авч гүйлгээ