Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтэрч буй ачаа барааны тээвэр, логистикийн үнэ төлбөр, үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох талаар

205

Дайн мөргөлдөөн болоогүй, энх тунх газар боловч сэтгүүлчдийн хувьд дэлхийн хамгийн аюултай газар гэгддэг Мексик Улсад хамгийн сүүлийн байдлаар Маргарито Мартинес Эскүйвэл, Хосе Луи Гамбоа нар хүний гарт амь эрсэдсэн байна.
Маргарито Мартинес Эскүйвэл нь эрүүгийн хэргийн сурвалжлагч, зурагчин юм. Тэрээр гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслийнхэнтэй хамтран ажилладаг байсан. Түүнийг Даваа гарагийн үдийн үед гэрийнх нь ойролцоо буудан хөнөөжээ.
“Харамсалтай нь би юу ч хийж чадсангүй” хэмээн түүний эхнэр ВВС, Лож анжелес Таймс, Вашингтон пост зэрэг хэвлэлийнхэнд ярьсан байна.
Хосе Луи Гамбоа үүнээс 7 хоногийн өмнө Веракрус мужид алагдсан юм.Тэрээр Инфорежио цахим сайтын захирал байсан юм. Гамбоа нь өнгөрсөн жил Засгийн газар, төрийн байгууллагууд хууль бус хар тамхи, мансууруулах бодис наймаалагчидтай тэмцэхийн оронд “томоохон гэмт хэргийн картелиуд”-ын гар хөл болж буйг шүүмжилж байсан юм. Амь үрэгдэхээсээ хоёр хоногийн өмнө тэрээр хар тамхины наймааны бүлэглэлүүдийн нөлөө бүхий удирдагчид хандан Твиттер хуудсаар дамжуулан “олон жилийн цуст мөргөлдөөнийг зогсоох”-ыг уриалж байжээ.
Сэтгүүлчдэд дэлхийн хамгийн аюултай бүс нутаг гэгддэг Мексикт өнгөрсөн жил есөн сурвалжлагч алагдсан ба дөнгөж он гараад хоёр сэтгүүлч амь үрэгдсэнд гашуудал, эгдүүцэл төрүүлээд байна.
Мексикийн зарим газар сэтгүүлчид хулгайлагдах, алуулах зэргээс маш ихээр айдаг тул өөрийг нь төрөл төрөгсөд танихад хялбар байлгах үүднээс шүдний хэвийг хийж хөргөчнийхөө хөлдөөх хэсэгт үлдээдэг байна.
“Дөнгөж оны эхэнд сэтгүүлчдийг хөнөөсөн аллагууд ойрхон үйлдэгдсэнд үнэхээр цочирдож байна” хэмээн “Сэтгүүлчдийг хамгаалах хороо”-ны төлөөлөгч Жан Альберт Хутсэн онцлов.
Мартинес нь тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор 2018 онд сонгогдсоноос хойшх амь үрэгдсэн 29 дэх сэтгүүлч юм. Мартинес нь хорь гаруй жилийн хугацаанд хил орчмын аюулгүй байдлын асуудлыг сурвалжилдаг байсан бөгөөд өдөр тутмын Зета сонинд ажиллаж байжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn