"Сэлэнгээс Улаанбаатарт ирж тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гараад гэртээ 2-3 хоног архидан согтуурсан"

497

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Сэлэнгээс ирж, Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан  байсан. Энэ хүнд холбогдох арга хэмжээг авна. Хатуу ярина. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байх хугацаа маш чухал. 7-14 хоногийн хугацаанд гэртээ байхдаа дэглэмээ сайтар сахих ёстой.
Одоо бол хамгийн чухал үе. Мэргэжлийн байгууллагын хэлснээр далд үедээ байж байгаад хэнэггүй байдлаасаа болж олон нийтийн дунд явж, өвчин тараахвий. Энэ эрсдлийг бий болгохгүй байхыг хүсье. Анхаарлаа бүү сулруул.
 Хэдийгээр өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой иргэдийн үүдэнд наалт наахаар бэлдсэн ч хүний эрхийг хүндэтгэн үзэж байгаа" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn