МЗХ-ны удирдах хороо, дүрмийн өөрчлөлтийг УБЕГ бүртгэж баталгаажууллаа

285

 

Өнгөрсөн 7 хоногт 100 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн гуравдугаар  хуралдаан болов. 

О.Гэрэлт-Од ерөнхийлөгчтэй МЗХ-ны залуус 2021 оны 10-р сарын 27-нд Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдаанаа албан ёсоор хуралдуулан удирдах хорооны 20 гишүүн буюу 10 дэд ерөнхийлөгч, 10 нарийн бичгийн дарга нарыг шинээр сонгож, дүрмийн өөрчлөлт хийсэн байна. 
Харин залуусыг төөрөгдүүлэх хэсэг залуус МЗХ-ны ээлжит бус 7-р их хурал зохион байгуулж холбооны ерөнхийлөгчөөр Б.Сэргэлэнбаатар гэх залууг сонгосон аж.  Залуучуудын холбоо ингэж хоёр хуваагдаж байгаад зарим иргэд дургүйцэн, шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд чухам аль нь үнэн болохыг УБЕГ баталгаажуулна. 
Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Одын зарлан хуралдуулсан 2021 оны 10-р сарын 27-ны өдрийн Үндэсний залуучуудын зөвлөлийн 3-р хуралдааныг хүчин төгөлдөрт тооцож 10.29-ний өдөр Удирдах зөвлөлийн 20 гишүүн болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэж баталгаажуулсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn