Эрээний хил гааль хаагдан нарийн ногооны нийлүүлэлтэд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна

424


Манай бараа бүтээгдэхүүний гол нийлүүлэгч Эрээн хотод COVID-19 халдвар  батлагдаж урд хил тодорхойгүй хугацаагаар хаагдаад байна. Уржигдар дахин таван тохиолдол нэмэгдсэнээр бүх нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, дрон болон камераар хяналт тавьж байна.
Тэгвэл урд хилтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа.
Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн.

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны 20-42 хоногийн нөөцтэй байна.
Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байсан ч зургадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалж татахад бэлэн болсон бүтээгдэхүүнүүд хилийн цаана хадгалагдаж байна.
Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдолд ороогүй.
Гол нь Эрээний хил гааль хаагдсантай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд “шок” үүсэх эрсдэл харагдаж байна” гэж мэдэгдлээ.
Харин цагаан будаа, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой түвшинд байгаа аж. Богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. Хилийн цаана 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч авч чадаагүй байгаа” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn