Коронавирусний эсрэг дархлаажуулалтын III тунг эрчимжүүлэх ажлын баг байгуулахаар болжээ

185

 

УОК коронавирусний эсрэг дархлаажуулалтын гуравдугаар тун тарих явцыг эрчимжүүлэх ажлын баг байгуулахаар болжээ. Тус ажлын баг дархлаа сэргээх нэмэлт тунгийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд зөв ойлгуулах, вакцины цэгүүдийн мэдээллийг тогтмол хүргэх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг татан оролцуулах зэрэг ажлыг хийх юм.

Дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тун хийлгээд 14 хоносноос хойш коронавирусээр өвчилсөн тохиолдол Монголд 0.15 хувь байгаа бол Израилд энэ үзүүлэлт 0.1 хувьтай  байна. Мөн өвчилсөн тохиолдлуудын дотор хүндрэл гараагүй байгаа тул вакцины нэмэлт гуравдугаар тунд хамруулах ажлыг орон даяар эрчимжүүлэх үүднээс олон хүнтэй хамт олныг нэгдсэн журмаар, газар дээр нь очиж вакцинжуулж эхэлжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас хийсэн судалгаагаар өдгөө  манайд халдварын гурван том кластер байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллага, үйлчилгээний газрууд аж. Иймд дээрх салбарууд руу чиглэсэн тодорхой ажлууд хийж эхэлжээ. Тухайлбал, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, оюутны дотуур байруудад дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамруулах вакцины явуулын 40 гаруй цэг ажиллуулж байгаа бөгөөд одоогоор нийслэлийн зорилтот бүлгийн 18 хувийг хамруулсан байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn