Л.Энх-Амгалан: 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг сар бүр олгоно

0
 
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрээр олон нийтийн анхаарлыг татаад байгаа цэцэрлэгт 2 настай хүүхдийг авах эсэх талаар ийм тайлбар хийлээ.
-Ирэх долоо хоногт бид Боловсролын багц хуулиа өргөн барих гэж байна. 3-5 насыг сургуулийн өмнөх боловсролын нас гэж үзнэ. Харин 0-3 насыг боловсрол гэж үзэхгүй. Энэ бол хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн асуудал. Цаашдаа хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй гэдэг нь буруу ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжийг ашиглаж ясли, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээг нээж болно. Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх боловсролд 3-5 нас гэдгийг тодорхой болгож байна. Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийг онцгойлон анхааръя. Ялангуяа 5 нас нь сургуульд орохын өмнөх нас учраас онцгойлон анхаарч ирэх жилд 100 хувь цэцэрлэгт хамруулна. Харин 0-2 настай хүүхдүүдэд сонголт өгнө. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдээ асран хамгаалж болно. Эсвэл ясли, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно.
Хоёр настай хүүхдүүдэд олгодог хувьсах зардал буюу 110-120 мянган төгрөгийг эцэг, эхчүүдэд сар бүр олгоно. Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөг, хүүхдийн мөнгийг нэмж олгоно. Тэгэхээр 0-2 настай хүүхдийн эцэг, эхчүүдэд 200-300 мянган төгрөгийн дэмжлэгийг нэг сард төрөөс олгож байна. Тэр мөнгөөрөө эцэг, эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно" гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn