Хүүхдийн паркийн хашааг шинэ шийдлээр будаж, хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ

279


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 2000 гаруй моддыг хэлбэржүүлэн, хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ.
p2 Хүүхдийн паркийн хашааг шинэ шийдлээр будаж, хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ
Нийслэлийн Засаг даргаас хөл хорионы үеийг ашиглан тохижилт, ногоон байгууламж, зам засвар, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу Энхтайваны гүүрний урсгал засварын ажлыг хөрөнгө санхүүгийн бололцоондоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн.
Өнгө үзэмжийг сэргээх ажлын үргэлжлэл болгон Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашааг шинэ шийдлээр будаж, хашаан дахь 933ш улиас, 1300ш бут сөөг хэлбэржүүлэх ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хан-уул ТҮТ ОНӨААТҮГ, Грийт пинус ХХК-ний хэлбэржүүлэлтийн 3 бригадын 42 цэцэрлэгчин, 3 өргөгч машин 3 хог тээврийн машинтайгаар хийж гүйцэтгэлээ. Мөн хашаанд хурсан хог хаягдлыг иргэдийн бүлгийн 100 ажилтнаар 3 өдрийн турш түүвэр цэвэрлэгээ хийлгэж 2тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэг рүү ачиж цэвэрлэлээ хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn