Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "УЛААН ТҮВШИН" рүү шилжинэ гэв
С.Амарсайхан: -Гэрээр тусгаарлах журам гуравдугаар сарын 14-нд батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 214 батлагдсан тохиолдол гэрээр тусгаарлагдан, явуулын болон цахим хэлбэрийн хяналтанд байгаа. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ.
С.Амарсайхан: -Дийлэнх хэсэг маань халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй хэсэг байгаа. Дөрөвдүгээр сарын 5-н хүртэл халдварын тоо буурахгүй, илүү эрсдэлтэй нөхцөл байдал үүсвэл "улаан түвшин" рүү шилжинэ.
С.Энхболд: -ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг шинээр гарсан тохиолдлуудын тархвар зүйн судалгааг хийж явдаг. Ойрын хавьтлыг өдий зэрэгтэй тодруулж байгаа нь тандалтын баг чадавхтайг харуулж байна.
С.Энхболд: -ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа Б гэгч эмэгтэй гуравдугаар сарын 15-нд Синофарм үйлдвэрийн Вероссил вакциныг хийлгэсэн. Энэ хүн өмнө нь осолд орж байсан энгийнээр хэлбэл нурууны суулттай, өвчтэй хүн байна лээ. Өнөөдрөөс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг рүү шилжиж байгаа. Эцсийн байдлаар онош тодорхой болсны дараа мэдээлэл өгье.