Б.Ууганбаяр: Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй

487

Тусгаар тогтнолын ордонд 66 хүнээс COVID-19 халдвар илэрлээ гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон цахим сүлжээгээр цацагдаад байсан. Тэгвэл албан ёсны эх сурвалж ЭМЯ ээлжит мэдээллээрээ энэхүү мэдээллийг үгүйсгэж, ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдлээ.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ээлжит мэдээллийнхээ үеэр хэлэхдээ “Өчигдөр Тусгаар тогтнолын байрнаас 60 гаруй тохиолдол батлагдсан тухай мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ бол ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлье.  Яг Тусгаар тогтнолын ордонд халдвар бүртгэгдээгүй бөгөөд халдвартай хүнтэй хавьтал болсон хүн түүгээр ороод гарсан тул Тусгаар тогтнолын ордныг тусгаарлаж, халдваргүйжүүлэлт хийсэн" хэмээв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn