Нийтийн тээвэр энгийн цагийн горимоор үйлчилнэ

310

Нийслэл Улаанбаатар хот  14 хоногийн хугацаандбүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан НОК хуралдаж, зарим шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.


Тэрбээр, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр 15чиглэлийн байгууллага өмнө мөрдөж байсан журмаараа ажиллана. Хүнсний худалдаахийхцагийн хязгаарыг 7.00-22.00 цагт, согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй хуулийн этгээд спиртийн агууламж 18 хувиас багасогтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө. Нийтийн тээвэр халдвар хамгааллын дэглэм мөрдөж, энгийн цагийн горимоор үйлчилнэ” хэмээв.


Маргаашаас15 чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллагууд хязгаарлалтад хамаарахгүй. Үүнд:  


-Эрчим хүч, дулаан сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа


-Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа


-Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа


-Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа


-Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт


-Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ


-Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалтын үйл ажиллагаа


-Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа


-Банкны үйл ажиллагаа


-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа


-Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа


-Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа


-Оршуулгын үйл ажиллагаа


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд харах төв


-Төрийн захиргааны зарим байгууллага багтаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn