Цахилгаан хялбар бүртгэлд нэгдлээ

420

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ хялбар хүргэх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хялбар бүртгэлд /НӨАТУС/ нэгдлээ. Тодруулбал иргэн та цахилгааны төлбөрөө төлөх гэж банк болон бусад салбаруудад дугаарлаж зогсох шаардлагагүй бөгөөд банкны бэлэн ба бэлэн бус аль ч гүйлгээ ашиглан хийснээс үл хамаарч төлбөр тооцоо хийснээс хойш 24 цагийн дотор НӨАТ-ын баримтаа хялбар бүртгэлийн системээр дамжуулан автоматаар авах нөхцөлийг бүрдүүлжээ. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан иргэн та өөрийн харьяа дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандан НӨАТУС-д нэвтрэх Хэрэглэгчийн 8 оронтой кодыг баталгаажуулснаар уг үйлчилгээг авах боломжтой болжээ.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn