Тэтгэврийн зээлгүй ахмадуудад байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртээхээр боллоо
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.Стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төрийн мэдлийн хувьцааг эзэмших гол зорилготой “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд өдгөө 10 охин, хараат компани, хоёр төслийн нэгж харьяалагдаж байна.