Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо

9

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Удирдлагын сегментийн 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс  НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдов. 

НҮБ-ын Статистикийн комисс нь дэлхийн хэмжээнд албан ёсны статистикийн салбарын хамгийн дээд түвшний шийдвэр гаргах байгууллага бөгөөд гишүүн орнуудын статистикийн тогтолцоог бэхжүүлэх, олон улсын стандарт, ангилал, аргачлал батлах, хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Монгол Улс тус комиссын гишүүнээр сонгогдсоноор олон улсын статистикийн бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцох, шинэ стандарт, аргачлал боловсруулахад хувь нэмэр оруулах, үндэсний статистикийн системийн хөгжлийг олон улсын түвшинд уялдуулах, туршлага солилцох, чадавх бэхжүүлэх боломжоо өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Цаашид Монгол Улс НҮБ-ын Статистикийн Комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг хэмжих, тоон мэдээллийн хүртээмж, чанарыг сайжруулах, албан ёсны статистикийн үйл ажиллагаанд өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэр, хиймэл оюун ашиглах чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажиллана гэж ҮСХ-ноос мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn