Тэртээх хаалттай Мардайн орд нээлттэй төсөл болон дахин сэргэх гэж байна

Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025 оны зургадугаар сард бүртгүүлснээр энэхүү түүхэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхам албан ёсоор эхэлж байна.
Мардайн орд нь Дорнод аймгийн нутагт оршдог бөгөөд 1980-аад онд ЗХУ-ын тусламжтайгаар ашиглаж байсан цөөн ураны ордуудын нэг. Тухайн үед зөвхөн цэргийн зориулалтаар олборлолт хийж, мэдээлэл нь олон нийтээс бүрэн нууцлагдаж байв.
Мардайн ордод урьдчилсан судалгаагаар 25,000 гаруй тонн ураны баталгаат нөөц байгаа хэмээн тооцоолжээ.