Сүхбаатар дүүрэгт 9.7 тэрбум төгрөгөөр спорт цогцолбор бүхий дэд өртөө байгуулна

34

Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас "Дүүргийн нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолборын гадна цахилгаан дулаан механик гадна тохижилт, гадна гэрэлтүүлэг дэд өртөө барих" нэртэй тендерийг өнөөдөр зарлажээ.
Тендерийн нийт төсөвт өртөг 9,709,106,760₮ /9.7 тэрбум төгрөг/ бөгөөд 2025 онд нийт санхүүжилтээ олгох юм.
Дэд өртөөг Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд усан оргилуур, дугуйн парк, хөл бөмбөгийн талбай, хоёр ширхэг сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн зам, газрын теннисний талбай, авто зогсоолтой байхаар ажлын даалгаварт тусгажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn