Гана сармагчны цэцэг өвчний улмаас үнсэлцэхгүй байхыг уриалжээ

82

Гана улсын эмч нар сармагчны цэцэг өвчин тархаж байгаатай холбогдуулан ард иргэдэд хандан үнсэлцэх, бэлгийн харилцаанд орохгүй байхыг уриалжээ.
“Modern Gana” хэвлэлд бичсэнээр, Гана улсын баруун хойд хэсэгт сармагчны цэцэг өвчний халдварын дахин нэг тохиолдол бүртгэгдсэний дараа тус улсын эрүүл мэндийн яам ийм мэдэгдэл гаргажээ. Нийт 33 сая хүн амтай Ганад халдварын 230 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Эмч нарын анхааруулснаар, сармагчны цэцэг өвчин хүн хоорондын контакт буюу шүргэлцэх, хүрэхэд халдварладаг тул сэжигтэй хүнтэй үнсэлцэх, бэлгийн харилцаанд орохоос зайлсхийхийг зөвлөжээ. Энэ сарын 5-нд Ардчилсан Конго улсад сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалт анх удаа эхлээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn