Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагааг эхлүүллээ

64

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.  Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн менежментийн баг 2024 оны 4-р сараас шинэчлэгдэж, одоогоор санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь энэхүү хамтран ажиллах гэрээ юм. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.
Голомт банк 2022 оноос хойш “Нээлттэй банк” стратегийн хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дижитал шилжилтийг дэмжих, технологийн шийдлээр хамтдаа Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.
undefined
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn