Л.Гантөмөрийг нэрээ татахыг шаардаж АН-ын гишүүд жагсаж байна

147
Ардчилсан намын зарим гишүүн өнөөдөр намынхаа байрны өмнө жагсаж Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татахыг шаардаж суулт хийж эхэлжээ.
Намын дарга нь нэрээ таттал суулт зарлана гэдгээ мэдэгдлээ. Ардчилсан намын жагсаалтын эхэнд намын дарга Л.Гантөмөр байгаа юм. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат: "Сонгуулийн сурталчилгаа талдаа орж байна. Гэтэл АН ялагдлаа зарчихлаа гэж гишүүд бид хардаж байна. Уг нь энэ сонгуулиар АН ялах боломж байсан. Гэтэл намын дарга Л.Гантөмөр эрх баригчдад зарчихлаа. Манай намын сонгуулийн штабт МАН-ын дарга ирээд нууц уулзалт хийчихлээ. Хоёр намын дарга хоёулхнаа ямар ч португал, тэмдэглэл байхгүй уулзлаа. Хэрвээ энэ уулзалтыг хийх гэж байсан бол хоёр намаас хоёр талаас ажлын хэсэг гаргаад ярих асуудлаа ярилцах байсан. Хоёр намын даргын уулзалтаар хамтарсан Засгийн газар байгуулна гэсэн асуудал яригдсан гэсэн мэдээлэл ирсэн. АН-ын дарга эрх баригч нарт буугаад өгчихлөө. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Ардчилсан нам байхгүй болчихвол ардчиллыг хэн хамгаалах вэ” гэв. Мөн тус намын гишүүд боловсролын зээлийн сангаас охиндоо зээл авч өгсөн Л.Гантөмөр намын жагсаалтын нэгт бичигдэх ёсгүй байсан. Намын нэрийг гутааж байгаа Л.Гантөмөр жагсаалтаас нэрээ татах ёстой гэж үзэж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn