Бухимдал, гомдол дагуулсан 2020 оны ЭЕШ
Сурагчдын бүтэн 12 жилийн хөдөлмөр, мэдлэгээ сорьдог 2020 оны ЭЕШ энэ сарын 2-оос 5-ны өдрүүдэд явагдаж өнгөрсөн. Гэтэл шалгалтууд явагдаж дуусав уу үгүй юу цахим ертөнцөд шалгалтын үйл явц, зохион байгуулалт, онооны систем, материал зэрэгт гомдолтой эцэг эхчүүд, шалгуулагчид цахим орчинд бухимдлаа илэрхийлж эхлэв. Тодруулбал, фейсбүүк дээр ''ЭЕШ гомдолтой сурагч, эцэг эхчүүд'' гэх бүлгэм 1000 гаран гишүүнтэй болсон бөгөөд #FAKE2020ЭЕШ гэсэн хаштагийг ашиглан Боловсролын үнэлгээний төвийн шударга бус үйл ажиллагаа, хэмжээст онооны системд сэтгэл дундуур буйгаа илэрхийлээд буй юм.
Эдгээр шалгуулагчид, эцэг эхчүүд:
1. Коронавирусын улмаас хичээл ороогүй, хөл хориотой байгааг харгалзан үзэлгүй хэт хүнд даалгавар өгсөн.
2. Геометрийн бодлого ихэнх хувийг эзэлсэн,
3. Цагтаа багтахгүй байсан.
4. Зарим шалгуулагчид гар утсаа танхимд нууцаар авч орсон гэх үндэслэлүүдээр БҮТ-д өргөдөл гомдол гаргана хэмээн мэдэгдээд байна.