Өнөөдрөөс эхлэн нарны замыг 3 ХОНОГ хаана

41


Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 06-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ.
Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучна. Мөн хэвтээ тэмдэг тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах, явган хүний замын гарц хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn