"Улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай байна"
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаанаа тайлбарлалаа.
Тодруулбал, төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой.
Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь хуулийн төсөлд хариуцлагагүй хандаж, яаравчлан оруулж ирсэн байна гэсэн байр суурийг илэрхийллээ.