ОХУ-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэй холбоотой байжээ

185

Москвагийн захын дүүргийн концертын танхимд болсон террорист халдлагыг үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэж өчигдөр /2024.03.28/-нд ОХУ-ын Мөрдөн байцаах хороо мэдэгджээ. Мөрдөн байцаах хороо нийгмийн сүлжээгээр, баривчлагдсан этгээдүүдээс байцаалт авч, тэднээс хурааж авсан технологийн төхөөрөмжид судалгаа хийж, банкны гүйлгээний мэдээлэлд шинжилгээ хийсэн. Тэд Украины үндсэрхэг үзэлтэнтэй холбоотой байсан гэрч баримт олдсон гэв.
Эхний шатны мөрдөн байцаалтаар, террорист халдлагыг урьдчилан төлөвлөсөн, зохион байгуулагч нь нарийн нямбай бэлтгэл хийсэн, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэдгийг тогтоосон. Гэмт этгээдүүд Украинаас их хэмжээний санхүүжилтийг цахимаар хүлээн авч халдлага үйлдэх бэлтгэлд зарцуулсан байна. Санхүүжилтэд оролцсон өөр нэгэн сэжигтнийг илрүүлэн баривчилсан байна.
“Крокус сити холл" концертын танхимд үйлдэгдсэн террорист халдлагад өртөж амиа алдсан хүний тоо 143 болсон гэж ОХУ-ын Онцгой байдлын яам 27-нд мэдэгдэв. Халдлагыг гардан үйлдсэн 4 этгээд тэргүүтэй11 сэжигтэн баривчилсан гэж ОХУ-ын Аюулгүй байдлын товчоо өмнө нь мэдэгдсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn