Л.Оюунжаргал: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна. Гуравдугаар сарын 14-нөөс цас орно

164
Монгол орны цаг агаарын нөхцөл байдлын талаар ЦУОШГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Цаг уурын хэмжилтээр нутгийн урд хэсгээс цасан бүрхүүл ханзраад эхэлсэн. Цасан бүрхүүлийн зузаан 3-9 сантиметрээр доош суужээ.
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар дулаарч Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6..+13 хэмийн дулаан байлаа. Гуравдугаар сарын 10, 11-нд Хэнтий, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар 0-1.2 мм цас орлоо. Үүнээс Өвөрхангай аймгийн Уянга, Есөнзүйл суманд хамгийн их цас орсон байна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар нэлээд дулаарна.
Гуравдугаар сарын 13, 14-нд нутгийн зүүн хагаст дулаарна. Говийн бүс нутгаар +10...+15 хэм хүртэл дулаарах төлөвтэй байна. Энэ хугацаанд цасан бүрхүүлийн хэмжээ багасна.
  • Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр
  • Гуравдугаар сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр
  • Гуравдугаар сарын 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Зүүн аймгуудын нутгаар зөөлөн цасан шуурга шуурна. Энэ үеэр зам даваанд халтиргаа гулгаа үүсэхээр байна. 
 Салхи:
  • Гуравдугаар сарын 13-нд Алтайн уулархаг нутгаар
  • Гуравдугаар сарын 14-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгаар  
  • Гуравдугаар сарын 15, 16-нд говь, тал хээрийн нутгаар
  • Гуравдугаар сарын 19, 20-нд тал хээрийн нутгаар 16-18м/с хүрч, шороон шуурга шуурна. Говийн нутгуудаар шороон шуурга ихтэй.
Агаарын температур:
Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Увс нуур, Дархадын Хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус, Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -16...-21, өдөртөө -3...-8, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө -13...-18 градус дулаан байна.
Бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +4 градусаас - 1 градус хүйтэн байх нь.
Гуравдугаар сарын 16-наас бага зэрэг хүйтрэх төлөв гарлаа" хэмээн танилцуулав.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn