Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ололт амжилт үнэхээр гайхалтай
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын 28 дугаар бага хурал болж байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид оролцогч талуудын 28 дугаар бага хурал болж байна. Сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж, эрчим хүчний өөрчлөлтийг хэрэгжүүлэх нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх хариу арга хэмжээний гол стратегийн чиглэл болсон. Хятадын Төв Радио Телевизийн сурвалжлагч Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Камератай онцгой ярилцлага хийж, Хятад улс сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбарт ололт амжилт гаргасныг нотолсон байна.
Энэ удаагийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлаар утааг бууруулах төлөвлөгөө боловсруулах, газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлшний үйлдвэрлэлийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд яригдаж байна. Камера:
- Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ололт амжилт үнэхээр гайхалтай юм гэж хэллээ.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Франциско Ла Камера:
- Хятад улс далайн эрэгт салхины эрчим хүч, цэнэглэх станц барихад ахиц дэвшил гарсныг бид анзаарлаа. Үүнээс гадна, Хятад улс нарны эрчим хүчний салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Бид Хятадын технологийн хөгжлийг харсан мөртөө Хятад улс далайн эрэгт 16 МВт-ын хүчин чадалтай салхин сэнс барих боломжтой болсон нь маш чухал зорилт юм. Хятадад шинэ эрчим хүчний машин нэг секундэд нэг километр замыг туулдаг цэнэглэх станцуудыг би харсан. Бид Хятадад маш их ахиц дэвшил гарч байгааг харж байгаа нь Хятад амласан ёсоороо нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.
Дэлхийн цаг уурын байгууллага 11-р сарын 30-ны өдөр бага хурлын нээлтийн үеэр "2023 оны дэлхийн цаг уурын байдлын тайлан"-гийн урьдчилсан хувилбарыг нийтэлж, 2023 он хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн халуун жил болно гэж зарлав. Камера:
- Олон улсын хамтын нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх ёстой гэж хэллээ.
Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Франсиско Ла Камера:
- Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө маш аймшигтай байх болно. Энэ нь дэлхий даяар баялгийн хомсдолд хүргэж, аюулгүй байдал алдагдаж, хөгжлийн зөрүү улам бүр нэмэгдэх болно. Уур амьсгалын эсрэг тэмцэл бол хүн бүрийн тэмцэл болох мөртөө энэ тэмцлийг хэн ч ганцаараа ялж чадахгүй.
Зохиогч: | Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ |
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | http://world.people.com.cn/ |