Ёсзүй нэхье: Сэрдхийлгэм мэдээг уншаад л мартах уу?!

278

Өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд маш олон хэргүүд ар араасаа дуулдав. Хаанаас бурууг хайж, хэнд хариуцлага тооцох вэ! Сэтгэл сэрдхийлгэсэн мэдээллийг уншаад бидний чих дөжирсөн үү? Одоо бүгдээрээ хэдхэн хоног шаагилдаад өнгөрөх биш хариуцлага нэхэж суръя. 
Хараа хяналтгүй байгаагийн жишээ: Грааш дээрх хүүүхдүүдийн зүй бус үйлдэлтэй бичлэг цахимд өчигдөр цацагдав. "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны 4 хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна. Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон ба Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна гэдгийг албаны хүн мэдээлэв.
Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Дүрэмгүй жолооч нарын балаг:  Хоёр охин машинд мөргүүлж, нэг нь газар дээрээ амиа алдав. Энэ сарын 21-ний өдөр сургуулийнхаа ойр орчимд буюу Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарах гэж яваад согтуу жолооч эмэгтэйд дайруулсан хоёр охины нэг нь нас барж, нэг нь хүн гэмтэж эмнэлэгт хүргүүлсэн харамсалтай хэрэг гарсныг эргэн сануулъя Тодруулбал, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл хүүхдүүдийг мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй юм. Тухайн осол 122 дугаар сургуулиас хоёр километрийн  зайд гарсан. Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч 27 настай. Урьдчилсан байдлаар драггер үлээлгэж шалгахад, архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Гэтэл цахим орчинд согтуу жолоочид л хариуцлага тооцохыг шаардаад байгаа. Нөгөөтэйгүүр, энэ нь өрөөсгөл юм. Энэ мэт дүрэмгүй жолооч нар осол гаргаж байгаа тохиолдлууд мөн их. Одоогийн хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгодог. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсвэл жолоодох эрх нь дууссан хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин барьсан бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэж байна.
Тэгвэл "Согтуурсан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зохицуулалтыг өөрчилж, чангатгах бодлогыг ХЗДХЯ-ны зүгээс баримталж байгаа. Өөрөөр хэлбэл цаашид хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан эсэхээс үл хамаарч согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэдэг болгох өөрчлөлтийн төслийг Засгийн газар танилцуулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа болно" хэмээн ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэв.
Хүүхэд машинд мөргүүлж амиа алдсан тохиолдол ганц үүгээр дуусахгүй. Харамсалтай нь энэ он гарснаас хойш эхний найман сарын байдлаар хүүхэд машинд мөргүүлсэн 550 тохиолдол бүртгэгдсэнээс 38 хүүхэд энэ хорвоог орхижээ. Өнөөдрийг хүртэлх зам тээврийн осолд өртсөн нийт хүүхдийн тоо нэг үеийн 16 бүлгийн хүүхэдтэй тэнцэх хэмжээтэй хүүхдүүд зам дээр амиа алдсан гэсэн үг юм.
Эцэг эх болон асран хамгаалагч нарт хариуцлага тооцдоггүйн улмаас гардаг гэмт хэрэг: Манай улсад бусдын санаатай болон санамсаргүй үйлдлээс болж өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгтэн болж, нэгнийхээ амийг авах хэрэг үйлдэх тохиолдол нэлээдгүй гарах болсон. Энэ нь эцэг эх, арсан хамгаалагч нар хүүхддээ тавих хараа хяналт сул байгааг тод харуулдаг. Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаав. Энэ сарын  сарын 21-ний 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар тоот байрны дээвэр дээр эрэгтэй хүүхдийг шатаах гэж байсан бололтой, хүүхэд нүцгэн, түлэгдсэн байдалтай байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Уг дуудлага, мэдээллийг шалгаад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай эрэгтэй С-ийг түүний танил болох 12-14 насны дөрвөн хүүхэд үеийн хүүг ийн шатаасан гэдгийг цагдаагийн байгууллагаас олж, илрүүлсэн байдаг. Хохирогч С нь урьдчилсан байдлаар гуравпдугаар зэргийн түлэгдэлтэй юм ярьж чадахгүй, зөвхөн ам нь ил гарсан бусад бие нь битүү боолттой байгаа гэдгийг ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.
Дээрх тохиолдлоос харахад, бид сэрдхийлгэсэн мэдээг уншаад халаглаад өнгөрөх биш хаа хаанаа хүүхдүүддээ хүмүүжүүлж, тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгаа нь тод харагдаж байна. Нөгөөтэйгүүр, өсвөр насныханд хууль үйлчлэхгүй гэх нь өөгшүүлж байна уу хэмээх иргэд ч байна. Бид эрхээ хүүхэд, том гэлтгүй сайн мэддэг болчихсон. Тэгвэл бас хуулийн хариуцлага хүлээж, ёс зүйтэй бусдын эрүүл мэндийг хайрладаг байхыг ухуулж хариуцлага нэхье.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn