Сүхбаатарчууд 12 жил засагласан АН-ын засагт муу дүн тавилаа

403


УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогдож, тус дүүрэгт салхи эргэж эхэлжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 4-р тойргийн нөхөн сонгууль өчигдөр 07:00-20:00 цагийн хооронд болж, Сүхбаатарчууд 12 жил засагласан АН-ын засагт муу дүн тавьжээ.
Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээллээр тус дүүргийн ИТХ-ын 4-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Цогтбаярын Гүенбат 404 санал буюу 52.26%-ийн саналаар ялалт байгуулжээ.
Дашрамд дурдахад СБД-ийн Засаг дарга Х.Болормаа нь 12 жил засаглахдаа дүүргийн хөрөнгө оруулалтад хойрго хандаж, олигтой ажил хийгээгүй гэдгийг иргэд хэлж байна. Түүнчлэн дүүргийн төлөөлөгчдөө төсвийн мөнгөөр АНУ-руу аяллаар явуулж, бэлэг сэлт тараасан мэдээлэл гараад байна.

https://tsahiur.mn/n/s/15495
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn