"Бэрэн" группийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрийг мөнгө угаасан хэрэгт буруутгав
"Бэрэн" группийн захирал, үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас 22 сая ам.долларын зээл авахдаа Н.Мөнхбат захиралд санаатай нөлөөлсөн.
Хэд хэдэн удаа зээл авахдаа нийт 83 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банканд учруулсан, өөрийн компанид давуу байдал авчирсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан юм.
Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлийг компанийнхаа татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хувийн хэрэгцээнд зарцуулж, мөнгө угаасан. Зээлийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт буруутгав.