Гал түймрээс 193 иргэнийг аварчээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 34, аврах ажиллагааны 8 буюу нийт 42 дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 193 иргэнийг гаргаж, 580 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.