“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

363


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хооронд байгуулсан “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 9-р сарын 19-22-ны өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого” сэдэвт олон улсын семинар боллоо. Уг семинарыг ЮНИДО-Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон ЮНИДО хамтран зохион байгууллаа. 
 
сонин mn
Семинарын үеэр БНСУ-ын Худалдаа, эдийн засгийн хүрээлэн (KIET)-гийн мэргэжилтнүүд аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед инноваци нэвтрүүлэлт, ухаалаг үйлдвэрлэл, Солонгос улсын туршлагаас хуваалцсан бөгөөд “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн дагуу хэрэгжүүлэх Ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байна.
 
сонин mn
Семинарт ЮНИДО-ын Вена хот дахь Төв оффис болон Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтнүүд, техникийн зөвлөхүүд, ХХААХҮЯамны холбогдох газар, хэлтсүүд, харьяа байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцож хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцлээ. 
 
сонин mn
сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn