АСЕМ вилла хотхоны харалдаа Туул гол дагуу хийж буй тохижилтын ажил 90 хувьтай байна

359

Туул гол дагуу хоёр байршилд тохижилт, бүтээн байгуулалт хийж байна. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын бүтээн байгуулалтыг 3.7 га талбайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Иргэдийг амралт, чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд чиглэсэн тохижилтын ажил 50 хувьтай өрнөж байна. Эхний ээлжийн ажлыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна.
Харин АСЕМ вилла хотхоны эсрэг талд хийж буй тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа. Тус байршилд явган хүний болон авто зам, сүүдрэвч, асар, сити 00, гэрэлтүүлэг, голын эргийн усан дээрх тавцан, шорлогны талбай гэхчилэн иргэд тухтай амрах орчинг иж бүрнээр нь бүрдүүлсэн. Уг бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn