Тавдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Улаанбаатар Дулаан Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг гаргаад буй. Засварын ажил ирэх тавдугаар сараас эхэлнэ. Дулааны шугамын засварын үеэр орон сууцны айл өрх болон албан байгууллага, ААН-үүдийн хэрэглээний халуун усыг тасалдаг. Ингэснээр халуун усгүй байсан хоногийн мөнгийг төлөхгүй байя гэх санал, шүүмжлэл иргэдээс гардгийг уламжлахад “Айл, өрхүүд усны тоолууртай байдаг. Тоолуурын заалтаар халуун, хүйтэн усны хэрэглээний төлбөр төлөгдөнө” гэсэн юм. Өөрөөр хэлбэл халуун ус хязгаарласан хоногийн хэрэглээний төлбөр гарахгүй гэж ойлгох нь.
Тавдугаар сард халуун ус хязгаарлах байршлын хуваарийг хүргэж байна.