Нийслэлийн дэд бүтцийг өргөжүүлэх тухай санал солилцов

278

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс хөгжлийн газрын удирдлага БНСУ-ын Засгийн газрын дэргэдэх Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг Котра, “Инженеринг Самү Сиэм” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Котра нь БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг мэдлэг хуваалцах хөтөлбөрийн (Knowledge Sharing Program) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд энэ онд манай улсын Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Алтанбулагийн чөлөөт бүсэд байгуулах ложистикийн төвийн ТЭЗҮ боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус уулзалтаар хоёр тал дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, ложистикийн төвүүдийг хооронд нь холбох аргачлал, түүнд тулгуурлан нийслэл хотын дэд бүтцийг өргөжүүлэх тухай санал солилцов. Мөн нийслэлийн дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх тал дээр БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн туслалцааны төслүүдэд хамрагдахад дэмжихээ илэрхийлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sbd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
sbd.nutag.mn